• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийн хүрээнд орон нутгийн телевизээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэлээ

2018 оны 05 сарын 31-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндсэний Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ D.media телевизын "Зочны цаг" нэвтрүүлэгт оролцож хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд ярилцлага өрнүүллээ.  Тус ярилцлагаар орон нутаг дахь хүүхдийн эрхийн зарим асуудал тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхдүүдийн санал бодол, тулгамдаж буй асуудлын талаар товч ярилцсан юм. Тухайлбал: Шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн хилээр их хэмжээгээр орж ирж байна..., эрүүл мэндийн үйлчилгээг хүүхдүүдэд үзүүлэхдээ зөвлөгөө өгч, жороор эм олгох хэрэгтэй..., хүүхдүүд бид амжилттай суралцхын тул туршилд хийдэг хичээлийн багж хэрэгсэл, сурах бичгийн хүртээмж чухал хэрэгцээтэй байдаг...,амьдралын боломжоос шалтгаалан зарим хүүхдүүд зөв хооллож чадахгүй байна..., эцэг эхийг ажлын цагт нь тараах..., хүүхдүүд бид өөрсдөө зорилготой тууштай, хувийн зохион байгуулалт сайтай, эерэг харилцаатай байх хэрэгтэй байна..., эцэг эх хүүхдэдээ хяналт тавих гэхээс илүү анхаарал хандуулж тэдэнтэй эерэг харилцаж, зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй..., хүүхдүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх сонирхолтой уралдаан тэмцээн арга хэмжээг зохион байгуулах, хүүхдийн оролцооны байгууллагыг идэвхтэй болгох..., багш сурагчдын хоорондын харилцаа хандлагыг сайжруулах..., хорт зуршил, цахим орчин, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагааг тасралтгүй сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах зэрэг санал санаачлага, үзэл бодлоо хүүхдүүд илэрхийлж байсан юм. Дээрх санал нь 2017 оны 11 сард зохион байгуулагдсан сум бүрийн төлөөлөл 100 гаруй хүүхэд оролцсон хүүхдийн чуулганаас гарсан үзэл бодол, санал санаачлага юм.