• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн эрхийг хамгаалах ОУ-ын өдөр

Манай улс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай бие даасан хуультай орон. Мөн Олон Улсын гэрээ конвенцод нэгдэж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль түүнийг дагалдан гарсан 30 гаруй журам болон бусад хууль тогтоомжийг боловсруулж хүүхдийг эрхийг хангах хамгаалах чиглэлээр хуулиар баталгаажуулсан.

Энэхүү өдөр хүүхдэд тулгамдсан хүүхдийн эрхийн зөрчлийн талаар дуу хоолой болж хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг уриалж зөрчигдөж байгаа асуудалд шийдвэр гаргах түвшинд хүргэж хүн бүр анхаарал хандуулах өдөр.

Хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, аливаа муу нөлөөнөөс хамгаалуулах, гэр бүлийн болон нийгмийн амьдралд оролцох эрхтэй. Харин хүн бүр ямар ч байгууллага хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үүрэгтэй. Гэхдээ юуны түрүүнд гэр бүлийн гишүүд хүүхдээ хайрлан хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй гэдгийг бид мэднэ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу УИХ-д жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар илтгэл өргөн барьж холбогдох эрхийн төрлөөр санал гаргадаг. Комисс байгуулагдсан цагаасаа нийт 19 илтгэл өргөн барьснаас 12 илтгэлд хүүхдийн эрхийн асуудлыг тусгасан. Комисст хүүхдийн эрхийн асуудлаар сүүлийн 5 жилийн байдлаар нийт 70 гаруй гомдол мэдээлэл бүртгэгдэж шийдвэрлэгдсэн ба хүүхдийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдалд 2016-2020 оны эхний улирлын байдлаар 95 шаардлага, зөвлөмжийг хүргэж 200 гаруй иргэнд хүүхдийн эрхийн чиглэлээр хууль зүйн зөвлөгөө өгсөн байна.

Улсын хэмжээнд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотойгоор сэтгэл эмзэглэм хүчирхийлэл, дарамт, амь нас эрсэдсэн зэрэг бүхий л төрлийн зөрчлүүд байсаар байгааг харуулсан холбогдох байгууллагуудын судалгаа статистик мэдээллүүд байдаг. Манай аймгийн хувьд ч мөн уралдаанч хүүхэд бэртэж гэмтсэн, амь нас эрсэдсэн, бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн зэрэг олон кейс тохиолдол хүүхдийн эрхийн зөрчил гарсан гарсаар байна. Хүүхдийн эрхийн зөрчил ихсэж байгаа нь илрүүлэлт сайн байгаатай холбоотой бөгөөд хүүхдүүд өөрсдийн эрхийг хамгаалах, иргэд хүүхдийн эрхийг хамгаалах ойлголт хандлага нэмэгдсээр байгаа нь сайн талтай байгаа юм.

Хүүхэд бол эрх эдлэгч. Иймээс хүн бүр хүүхдийн асуудалд анхаарал хандуулж хүүхдийг эрхийг хүндэтгэж хамгаалах нь чухал.

Хүүхдийн эрхийн талаар МУ-ын Хүний эрхийн Үндсэний Комиссын орон нутаг дахь ажилтны 70523422,99206066 болон хүүхдийн тусламжийн утас 108, аймгийн Цагдаагийн газрын 7052102, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 70522738 утсаар тус тус хандах боломжтой.