• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим" сэдэвт сургалтаар орон нутагт 12 сургагч багш бэлтгэгдэв

2018 оны 06 сарын 04-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ ,Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн,Сайншанд сумын багийн нийгмийн ажилтан орон нутаг дахь хүүхэд, гэр бүлийн асуудлаар үйл ажиллагаа явуулж буй Төрийн бус байгууллагууд болох "Дорнын манлайлагч", "Хүүхдэд ээлтэй ирээдүй" төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 12 хүн "Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим" сургалтын сургагч багшаар бэлтгэгдэв. Сургалтын Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ удирдан явууллаа.Сургагч багшаар бэлтгэгдсэн 12 мэргэжилтэн цаашид төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, бизнесийн байгууллагат хүүхдийн эрх, хамгаалал, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцааны талаар сургалт зохион байгуулж, байгууллага бүрт Хүүхэд хамгааллын дүрэм боловсруулан мөрдүүлэх, эцэг эхийн зөвлөл байгуулах ажлыг зохион байгуулах тал дээр ГБХЗХГазартай хамтран ажиллах юм