• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүүхдийн эрх ба хүүхдийн эсрэг хүчирхийлэл" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

2017 оны 02 дугаар сарын 21-ны өдөр  ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хамтран "хүүхдийн эрх ба хүүхдийн эсрэг хүчирхийлэл" сэдвийн хүрээнд ЕБ-ын сургуулийн дунд, ахлах бүлгийн нийт 25 сурагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр найз нөхөд, гэр бүл, багш нарын дарамт шахалт байдаг хүүхдүүдийн эрх маш их зөрчигдаж байна гэж хүүхдүүд үзсэн. Хэлэлцүүлэгт цөөхөн тооны хүүхэд оролцуулсан ба  хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн талаар жишээтэй нь ярьж байлаа. Тухайлбал: Үе тэнгийхэний хувьд: Хэл амаар доромжлох, нэр хоч өгдөх, мөнгө нэхэх, баян ядуугаар ялгаж харьцах, хөгжлийн бэрхшээлтэй болон хагас, бүтэн өнчин хүүхдийг дорд үзэх, нууцыг нь мэдчихээд бусдад хэлнэ гэж сүрдүүлэх, хүссэн зүйлээ хийлгэх... Гэр бүлийн орчинд: Эцэг эх буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, хойд эцэг эхийн дарамт, согтууруулах ундаа хэрэглэсэн болон уур нь хүрсэн үедээ зүй бус үгээр доромжлох, зодох загнах, хөөж гаргах... Багш хүүхдийн эрхийг зөрчдөг: Зүй бус үгээр харьцаг, ном ав гэж шахдаг, өөрийгөө өмөөрч үзэл бодлоо илэрхийлсэн хүүхдэд дургүй болж дүнгээр нь боодог, нийт хүүхдүүдийн өмнө халтар заваан гэж хэлдэг, зарим багш нар архи, тамхи үнэртүүлээд хичээл заадаг...гэх зэрэг олон асуудлыг хөндөж байлаа. Мөн дэлгүүр, такси үйлчилгээний газрууд хүүхдэд үйлчилгээ үзүүлэхдээ муу гэх асуудлыг хэлж байгаа нь хүүхдийн эрх бүхий л орчинд зөрчигдөж хүчирхийлэлд өртөж байгааг харуулж байгаа юм. Тус хэлэлцүүлгийн үр дүнд ГБХЗХГазартай хамтран нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.