• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдүүдэд сургалт зохион байгууллаа

2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Ерөнхий боловсролын 3-р сургуулийн дотуур байрны сурагчдад ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ ХЭҮК-ын тухай мэдээлэл хүргэж, Хүний эрх сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд 34 хүүхэд хамрагдсан идэвхтэй оролцсон хүүхдүүдэд хүний эрхийн чиглэлээр гарсан ном, гарын авлага, дэвтрийг урамшуулал болгон өглөө. Сургалтыг 1 цагийн турш хүүхдүүдийн сонирхол дээр үндэслэн видео, шторк ашиглан зохион байгуулсан ба хүүхдүүд анхаарал хандуулж өөрт хэрэгтэй мэдээллийг авч санал бодлоо солилцож байлаа. Мөн сургалтын дараа хүүхдүүд өөрт тулгамдаж буй асуудлын талаар зөвлөгөө авч байгаа нь энэ удаагийн сургалтын үр дүн харагдаж байгаа юм.