• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилт

Комиссын гишүүн П.Оюунчимэгийн баталсан удирдамжийн дагуу 2020 оын 06 дугаар сарын 19-ний өдөр орон нутаг ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар тойрогийн 1, 3, 4, 7, 9 дүгээр хэсэг нийт 5 хороодын үйл ажиллагаа орчин нөхцөлтэй танилцлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээ шаардлагатай хүмүүс сонгох эрхээ эдлэхдээ өөрөө бие дааж санал өгөх бүхий л орчин нөхцлийг стандартын дагуу бэлтгэж санал өгөх боломжоор хангах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Орон нутагт төдийгүй Улсын хэмжээнд стандартын барилга байгууламж хангалтгүй байгаас сонгогчдын хувьд хүндрэл учирч байгаа юм. Удирдамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдод хүртээмжтэй орчин бүрлүүлсэн эсэхтэй танилцахад 5 хэсгийн хороодын дөрөв нь нэг давхарт, нэг нь 2 давхарт байрлалтай байлаа. Цаашид орчин нөхцлийг стандартын дагуу бэлтгэж сонгогчийн сонгох эрхээ бүрэн дүүрэн орчны бэрхшээлгүй эдлэх боломж нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлээр ангилсан статистик тоо мэдээллийг гаргаж түүнд тулгуурлан зохих хэрэгслүүдийг бэлтгэх нь зүйтэй байна.