• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөр эрхлэгч 100 гаруй ахмадуудад мэдээлэл хүргэлээ

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Ахмадын хорооноос Хөдөлмөр эрхлэгч ахмадуудын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан ба ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ мэдээлэл хүргэж хамтран ажиллалаа. Тус зөвлөгөөнөөр ХЭҮК-ын тухай танилцуулга, хүний эрх сэдвээр мэдээлэл хүргэлээ. Зөвлөгөөнд хөдөлмөр эрхэлдэг 100 гаруй ахмадууд оролцож санал бодлоо солилцож холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авч байлаа.