Цагдан хорих байранд хяналт шалгалт хийлээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдан хорих байранд хяналт шалгалт хийлээ

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан "Санамж бичиг”-ийн 2.2.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж ажиллалаа.