• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цахим тоглоомын газрын үйл ажиллагаатай танилцаж хяналт шалгалтын ажлыг хүүхдийн эрхийн Улсын байцаагчтай хамтран зохион байгууллаа

2018 оны 06 сард ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан Аймгийн төв буюу Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж байгаа найман цахим тоглоомын газрын үйл ажиллагаатай танилцаж Засгын газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журамын хэрэгжилт, хүүхдүүдийн үйлчлүүлж байгаа газрын орчин нөхцөл ямар байгаа талаар хяналт шалгалтыг ГБХЗХГазрын хүүхдийн эрхийн Улсын байцаагчтай хамтран зохион байгууллаа. Мөн аймгийн ЗДТГазрын хууль зүйн мэргэжилтэн, ГБХЗХГазрын хууль зүйн мэргэжилтэн оролцлоо.    Энэхүү арга хэмжээний хүрээнд цахим тоглоомны газруудад холбогдох хууль тогтоомж, журмын хэрэгжилт хангалтгүй байсан ба тодорхой арга хэмжээ авахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.