• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шинэчлэн батлагдсан хуулийн сургалтанд хамрагдлаа

 
2017 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УИХ-аар шинэчлэн батлагдсан Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн тухай сургалтанд ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ хамрагдлаа. Тус сургалтанд аймгийн хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын 180 гаруй алба хаагчид оролцож, үр дүнтэй зохион байгуулагдлаа.