• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГЕГазрын харьяа аймгийн ШШГА-ны Цагдан хорих байранд хяналт шалгалт хийлээ

Дорноновь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгчдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор, холбогдох эрх бүхий албан тушаалтанд Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хүргүүлж хүний эрхийг сахин хамгаалах зорилгоор Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Комисс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2014оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хамтран байгуулсан Санамж бичгийн 2.2.11 дэх хэсэгт заасны дагуу тус тус удирдлага болгон Комиссын гишүүдийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Хүний эрхийн Үндсэний Комиссын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ  2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хяналт шалгалт хийлээ.