• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Эрхээ мэдье" сургалтыг зохион байгууллаа

Олон улсын Хүний эрхийн өдрийг угтан "Эрхээ мэдье" сургалтыг ЭМШУҮИС, МСҮТөвийн 130 гаруй оюутнуудад ХЭҮК, Хүний эрх сэдвээр орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ сургалт зохион байгууллаа. Мөн сургуулиудын номын санд Хүний эрхийн эмхэтгэл, гарын авлага зурагт хуудсыг өглөө. Тус сургалтаар оюутнуудад өөрийн эрх ашгийг хамгаалах, бусдын эрхийг зөрчихгүй байх талаар ярилцаж, ХЭҮК-ын тухай мэдээллийг хүргэж, хүний эрх сэдвээр сургалт зохион байгуулсан. Сургалтын эхэнд Хүний эрхийн тухай ойлголтын талаар ярилцахад 2-4 эрхийг нэрлэж байсан бол сургалтын үр дүнд оюутнууд маш олон хүний эрх байдаг талаар ойлголттой болж чадсан. Тус сургалтын үр дүнд эрхээ зөрчигдсөн тохиолдолд хаана хэрхэн хандах, маш олон эрх байдаг талаар ойлголт нэмэгдэж чадсан.