• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Үндсэн хууль ба хүний эрх" арга хэмжээг МСҮТөвтэй хамтран зохион байгууллаа

2018 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр Үндсэн хуулийн өдрийн хүрээнд Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ Үндсэн хууль ба хүний эрх арга хэмжээг зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны хүрээнд Үндсэн хууль ба хүний эрх, эрх чөлөө сэдвээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 100 гаруй оюутнуудад мэдээлэл хүргэлж, "Та хуулиа дээдэлж чадна зурагт хуудас, хүний эрх шторкийг тус тус бүтээж иргэд олон нийтэд хүргэлээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд оюутнуудын идэх оролцоог нэмэгдүүлж цаашид эрхээ эдлэж, үүргээ биелүүлэх, хүний эрхэд суурилсан хандлага төлөвшихөд нөлөөлөхөөс гадна иргэд олон нийтэд хүрсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.