• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Үндсэн хууль ба Хүний эрх" сэдвээр сургалт зохион байгууллаа

Хүний эрхийн боловсрол олгох зориолгоор ХЭҮК-ын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ Ерөнхий боловсролын 2-р сургуулийн эцэг эхийн зөвлөлтэй хамтран 70 гаруй сурагчдад Үндсэн хууль ба Хүний эрх сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар хүүхдүүдийн сонирхолд нийцүүлэн шторк үзүүлэн тэдэнтэй хүний эрхийн чиглэлээр харилцан ярилцах аргаар ойлголт өглөө. Сургалтанд хамрагдсан анги хамт олонд "Хүний эрхийн эмхэтгэл", Хүний эрхийн тухай товч тайлбар, ном болон гарын авлагыг өгч урамшууллаа. Цаашид сургалтыг хамтран зохион байгуулах талаар санал солилцлоо.