• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Үндэсний болон салбарын жендэрийн бодлого төлөвлөлт, түүнийг орон нутагт хэрэгжүүлэх нь" бүсийн сургалтанд оролцлоо

Үндэсний болон салбарын жендэрийн бодлого төлөвлөлт, түүнийг орон нутагт хэрэгжүүлэх нь" бүсийн сургалт 2018 оны 09 сарын 27-ны өдөр Өмнөговь аймагт зохион байгуулагдсан ба Өмнөговь,  Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ХЭҮК-ын ажилчид оролцлоо. Сургалтанд аймаг тус бүрээс аймгийн жендэрийн мэргэжилтэн, төрийн сан, рүүл мэнд, боловсрол, соёл, спорт, газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хүнс хөдөө аж ахуй, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын төлөөлөл болон ХЭҮК-ын ажилтан, хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн нийт 11 хүн хамрагдлаа.  Тус сургалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Жендрийн Үндэсний хороо, Азийн хөгжлийн банк зохион байгуулж,  Салбар, орон нутгийн жендрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа ТТ-ын төслийн жендрийн зөвлөх багийн зөвлөх О.Оюунцэцэг, Т.Амгалан, Б.Онон нар сургагч багшаар ажилласан.  Цаашид орон нутагт жендэрийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх талаар сургалтын баг хамтран ажиллах юм.