• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өнөөдөр Олон Улсын залуучуудын өдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1999 оны шийдвэрээр 2000 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг "Олон улсын залуучуудын өдөр" болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Ингэснээр залуу хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, залуучуудын чиглэлээрх үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийг залуучуудын оролцоотой боловсруулах, хэрэгжүүлэх, 1995 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Дэлхийн Залуучуудын төлөөх Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дэмжихийг зорьжээ. Орон нутагт залуучуудын төлөөллийн байгууллагууд, сайн дурынхан бий болж өөрсдийн дуу хоолойгоо урлагаар дамжуулан хүргэх, нийгэмдээ эерэгээр нөлөөлөх ажил хийгдсээр байна. Тухайлбал ДМЗНҮТББ нь хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх тус чиглэлээр үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа идэвхтэй байгууллагуудын нэг. Нийт залуучууддаа ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.