• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Өртөө"- мэдлэг олгох арга хэмжээг зохион байгууллаа

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч Д.Алтанцэцэг, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл, "Өсвөрийн Цагдаа" бүлгэм, ерөнхий боловсролын 1-р сургуультай хамтран хүний эрхийн боловсрол олгох зорилгоор өртөөчилсөн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ахлах ангийн 50 гаруй сурагчид идэвхтэй хамрагдлаа. ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ ХЭҮК-ын тухай, хүний эрх, өөрийгөө болон бусдыг аливаа эрсдлээс хамгаалах нь, Аймгийн Цагдаагийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, АХНЗ-ын тэргүүн хүүхдийн оролцоо сэдвээр тус тус өөрсдийн өртөөн дээр мэдээлэл хүргэж сургалт зохион байгууллаа. Тус арга хэмжээг цаашид ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулахаар төлөвлөөд байна.