• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Өсвөр үе ба фейсбүүк хэрэглээ” аяныг хамтран зохион байгууллаа

Дорнын манлайлагч залуус” ТББ-аас санаачлан "Өсвөр үе ба фейсбүүк хэрэглээ” аяныг өрнүүлсэн ба ХЭҮК-ын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ тус аяны үндсэн сургагч багшаар ажиллаж 1000  гаруй сурагчдад сургалт зохион байгууллаа. Сургагч байгшаар 10 гаруй багш бэлтгэгдэж үндсэн 5 багшийн бүрэлдэхүүнтэйгээр 6-12 р ангийн 6000 гаруй сурагчдад фейсбүүкийн ач холбогдол, фейсбүүк бидэнд ямар эрсдэл дагуулдаг вэ, фейсбүүкийн эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг сургалтыг зохион байгууллаа. Мөн ХЭҮК-ын танилцуулга мэдээллийг хүргэсэн юм. Цахим хэрэглээ хурдацтай хөгжиж байгаа энэ үед өсвөр насны хүүхдүүдийн дунд фейсбүүкийн зохисгүй хэрэглээ нэмэгдэж, нэгнийхээ нэр хүндэд халдах, улмаар бие, сэтгэл зүйд хохирол учруулах явдал Дорноговь аймагт гарсаар байгаа юм. Иймээс тус аяныг өрнүүлж, өсвөр үеийг цахим гэмт хэрэгт холбогдох, түүний золиос болох, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг "Аймгийн Цагдаагийн газар”, "Боловсрол, соёл урлагийн газар”, "D media агентлаг”, "Хан энтертаймент”-тай хамтран зохион байгуулж байна. Цаашид эцэг эхэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.