• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

12 дугаар сарын 03-ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр

2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ Дорноговь аймгийн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв" ТББ-ын захирал Н.Мөнхцэцэгтэй уулзаж ХБИТөвийн үйл ажиллагаатай танилцаж мэдээлэл солилцлоо. Тус төв нь 2015 онд байгуулагдаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх, сургалтанд хамруулж мэргэжилтэй болгон ажлын байраар хангах, байнгын ажлын байранд өрхийн тогтмол орлоготой болгох зорилт тавин ажиллаж байна. Одоогоор 14 хүн ажлын байраар хангагдаж өөрийн гэсэн орлогтой болсон ба төвөөр өдөр дунджаар 40 гаруй хүн үйлчлүүлдэг. Тэмдэглэлт өдрийнхөө хүрээнд урлаг соёл, спортын арга хэмжээг зохион байгуулж орон нутгийн удирдлагаас шагнаж урамшуулан дэмжлэг үзүүлсэн тухай төвийн захирал онцолж байлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцоход маш олон асуудал байгаа хэдий ч дохионы хэлний багш нэн тэргүүнд шаардлагатай яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сургалт мэдээлэл хийхэд тэд хамрагдаж чаддаггүй, хөдөлмөр магадлалын комиссоор ороход тэд өөрсдийнхөө асуудлаар хандах боломжгүй байдалд байна. Үүнээс үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд тэдэнд мэдээлэл болон туслалцаа үзүүлэхэд дохионы хэл сурах шаардлагатай байгаа юм гэх зэрэг асуудлын талаар ярилцаж цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй холбоотой асуудлаар хамтран ажиллаж сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар боллоо. Төвийн захирал Н.Мөнхцэцэгт хүний эрхийн холбогдолтой ном гарын авлагыг гардуулан өгсөн юм.