• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2017 оны хагас жилийн байдлаар 2900 гаруй иргэн сургалтанд хамрагдсан байна

Хүний эрхийн боловсрол олгох зорилгоор 2017 оны эхний хагас жилд ХЭҮК-ын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ 52 удаагийн сургалт мэдээллийг иргэдэд хүргэсэн. Сургалтанд нийт 2977 иргэн хамрагдсан ба хүний эрхийн тухай ойлголт хандлага нэмэгдэж хууль зүйн зөвлөгөө авах иргэдийн тоо өссөн. Иргэдийн хувьд ихэвчлэн амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зэрэг 2-4 төрлийн эрхийг нэрлэж байсан бол сургалтанд хамрагдсанаар бусад эрхийн тухай мэдлэгтэй болж чадсан нь сайн талтай байна.