• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

90 гаруй иргэдэд мэдээлэл хүргэлээ

2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр АЗДТГазар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгал, ХХҮХэлтсээс "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үгээ хэлэх өдөр"-арга хэмжээг зохион байгуулсан ба ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч. Нандин-Эрдэнэ ХЭҮК, Хүний эрхийн тухай ойлголт, өргөдөл гомдол гаргах гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ. Үйл ажиллагаанд 98 иргэн хамрагдсан ба холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж мэдээлэл авч байлаа. Иргэдэд мэдээлэл өгч байх үед хүний эрхийн тухай ойлголт хандлагын талаар ярилцсан ба ихэнх иргэд 4-5 эрхийн төрлийн нэрлэж байлаа. Харин энэ удаагийн мэдээллийг авснаар маш олон эрх үүрэг байдаг талаар мэпээлэлтэй болж чадсан юм.