• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дорнод аймаг-Өндөржүүлсэн бэлэн байдалд

Иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл хязгаарласан. /Эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг эмнэлгийн бичгийг үндэслэн УБ хот руу явах зөвшөөрөл олгож байна./

Улаанбаатар хот зэрэг бусад газраас ирсэн хөл хорионд орсон иргэдэд тухайн албан байгууллагад нь Албан бичиг олгож байна.

Дорнод аймагт өвчний сэжиг бүхий 13 иргэнийг тусгаарлан ажиллаж байна.

Баар, караокены үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал бүрэн зогсоосон.

Ресторан кафены ажиллах цагийг 20 цаг хүртэл ажиллуулахаар хязгаарласан.

Хүнсний дэлгүүр, минимаркет, супермаркет, хайпермаркет, хүнсний бөөний төвийн ажиллах хугацааг 06:00-22:00 цаг хүртэл ажиллахаар цагийн хязгаар тогтоосон байна.