• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дүн шинжилгээ хийв

Комиссын үйл ажиллагааны нэг хэлбэр болох дүн шинжилгээний ажлын хүрээнд тус аймгийнхаа ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд байгаа болон малчин хүүхдийн эрх, хамгаалал ямар байгаа талаар нөхцөл байдлын шинжилгээг Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Боловсрол соёл урлагын газраас авсан мэдээллийн хүрээнд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийж ажиллав. Дүн шинжилгээний хүрээнд Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг нэгтгэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулан ажиллав