Зэрэг дэвийн журам шинэчлэгдэв - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэрэг дэвийн журам шинэчлэгдэв

Монгол улсын их хурлаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаар тогтоолоор "Төрийн захиргааны албан тушаалынзэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ыг баталсан.

Энэхүү журмаар өмнө нь зохицуулж байсан харилцааг илүү дэлгэргүйн тодорхой болгож өгсөн болно. Тухайлбал:

Зэрэг дэв олгох шалгуурт нийт төрийн албанд ажилласан жил, өмнөх ангилалд ажилласан жил, тухайн ангилалд ажилласан жилийг харгалзаж байхаар тусгасан байна. Мөн зэрэг ахиулах шалгуурыг тухайн ангилалд ажилласан жил нэмэгдэх тохиолдолд олгохоор зохицуулсан байна.

Зэрэг дэвийн хувь хэмжээг 2 хувийн зөрүүтэйгээр шатлуулан тогтоосон байна

Төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа албан хаагч албан тушаалын зэрэг дэвийг дараах байдлаар хэрэглэж болно:

  1. албан бичиг, захидал харилцаанд;
  2. албан ажлын өрөөний хаяг, нэрийн хуудсанд;
  3. хурал, цуглаан, уулзалт, хүлээн авалтын танилцуулгад.