КОМИССООС 2018 ОНД ДОРНОД АЙМАГТАЙ ХОЛБООТОЙ ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

КОМИССООС 2018 ОНД ДОРНОД АЙМАГТАЙ ХОЛБООТОЙ ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д Комиссын гишүүн нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй тохиолдолд шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвлөмж гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр заасан. Энэ эрхийн хүрээнд: 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах тухай 1\\05 дугаартай зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжөөр хүйтний улиралд хурдан морь уралдуулахыг хориглох тухай болон түүнтэй холбоотой асуудлуудаар,  Мөн 2018 оны 06 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Комиссын хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд хийдэг бүхий л ажлыг хамарсан "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг орон нутагт зохион байгуулсан. Энэ арга хэмжээний үр дүнг үндэслэн 6 асуудлын хүрээнд Аймгийн Засаг даргад хандан Зөвлөмж хүргүүлэн ажилласан.