• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Малчин эмэгтэйчүүдийн эрхийн талаар судалгаа хийв

Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж болон ажлын албаны албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр Малчин эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааг Дорнод аймгийн Сэргэлэн, Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад 2019 оны 05 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд хийж гүйцэтгэв.

Судалгааг НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр хийж байгаа бөгөөд малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийн хүрээнд хийв.

Сумдын төрийн албан хаагчидтай уулзаж дээрх нөхцөл байдал ямар байгааг тодруулж, малчин эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзалт ярилцлага хийж, судалгаа авч ажиллав