• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мэдээлэл хүргэв

Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ахуйн үйлчилгээний салбарын хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн байдлын хэрэгжилтийг ханган, ажиллагсдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс "АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ" сарын аянг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумынЗасаг даргын Тамгын газар,Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүний эрхийн Үндэсний Комисс, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоод, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран зохион байгуулагчаар оролцож байна. 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр сарын аяны нээлтэд ХЭҮК-ийн үйл ажиллагаа болон Хөдөлмөрийн харилцааны талаар мэдээлэл хүргэж гарын авлага тараав. Аяны хүрээнд Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ахуйн үйлчилгээний салбарын хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн байдлын хэрэгжилтийг ханган, ажиллагсдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. "