• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН РОМЫН ДҮРЭМД ОРСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАВ

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон Дайны гэмт хэргийн тухай нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын их хурлаас хууль гарган 2020 оны 01 сарын 31-ний өдөр соёрхон баталсан байна.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд 2010 оны 6-р сарын 11-ний тогтоолоор дараах нэмэлт өөрчлөлт орсон байна. Үүнд:

Дүрмийн 5 дугаар зүйлд Шүүхээс хэрэг шийдвэрлэхэд хамааруулах гэмт хэрэгт:

(a) төрлөөр устгах гэмт хэрэг;

(b) хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг;

(c) дайны гэмт хэрэг;

(d) түрэмгийллийн гэмт хэрэг гэж заасан боловч түрэмгийллийн гэмт хэрэгт хамаарах ойлголтыг тухайлан тодорхойлоогүй байсан.

Харин нэмэлт өөрчлөлтөөр Түрэмгийллийн гэмт хэргийн тодорхойлолт холбогдох ойлголтыг зааж өгч, 7 асуудалд хариу арга хэмжээ авч болох зохицуулалтыг тусгасан байна.

Мөн Дайны гэмт хэрэг гэсэн 8 дугаар зүйлийн “е” буюу “Олон улсын эрх зүйн хүрээнд тогтоосон олон улсын шинж чанаргүй зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэх хууль болон заншлыг өөрөөр ноцтой зөрчих гэдэгт, ялангуяа дараахь үйлдлүүдийн аль нэг хамаарна” гэсэн хэсэгт дараах нэмэлт орсон байна.

  • Химийн зэвсэг ашиглах
  • Тэлэгч сум ашиглах