• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

шинэчлэн найруулсан хуулийн тухай

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн найруулан батлагдан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байна.

Уг хууль нь өмнө үйлчилж байсан согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулинд байсан албадан хөдөлмөрлөхтэй холбоотой бүх зохицуулалтыг хассан. Мөн Албадан эмчлэхтэй холбоотой харилцааг иж бүрэн тусгасан онцлогтой байна.