• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Тэтгэврийн зээл тэглэв

ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ

ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАВ

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс нэг удаа хариуцан төлөх шийдвэр гаргасан байна.

Хуулиар Өндөр насны тэтгэвэр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжтэй иргэн, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй иргэд хамаарна

  • Энэ хуулийн үйлчлэлд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй энэ хуулийн 3.1.2-т заасан Монгол Улсын иргэн хамаарна.
  • Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.
  • Тэтгэвэр авагч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө тэтгэвэр барьцаалсан зээл авч зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.
  • Энэ хуулийн 4.1, 4.2-т заасан зээлдэгчийн зургаан сая төгрөг, түүнээс доош дүнтэй зээлийн төлбөрийг төлөх бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцна.

Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.