• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хэлэлцүүлэг зохион байгуулав

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн дунд хугацааны хэрэгжилтийн явцыг "Гэр бүлийн хүчирхийллийн талаар” гаргасан зөвлөмжийн хүрээнд холбогдох байгууллагуудыг оролцуулан 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 09.00 цагт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хурлын зааланд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, Либериал эмэгтэйчүүдийн оюуны сан, Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлчдвэрчний эвлэл, "Түвшин амьдрал” ТББ, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дорнод салбар оролцлоо. Хэлэлцүүлгийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтан, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас оролцогч Төрийн бус байгууллагуудад товч мэдээлэл хүргэж, гарсан санал, дүгнэлтээ нэгтгэн ажиллав.