• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийв.

Комиссын 2018 оны төлөвлөгөөний дагуу Тодорхой сэдвийн хүрээнд орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж ажилладаг. 2018 оны 11 сард Хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэр, түүний шалтгаан нөхцөлийн талаарх мэдээллийг комиссоос иргэдэд өгсөн хууль зүйн зөвлөгөө, гомдлын хүрээнд боловсруулав. Комиссийн Дорнод аймаг дахь ажилтанд хөдөлмөрлөх эрхийн хүрээнд дараах асуудлаар хандсан байна. · Ажил олгогчийн дарамт шахалт 3 · Ажилд ялгаварлан гадуурхдаг 1 · Ажлын байрны нөхцөл нь хэвийн бус тул сайжруулах 6 · Цалин хөлсөө олгохгүй, багаар олгосон 2 · Ажлаас халагдсан тухай 1 · Ажиллах гэрээг хууль бусаар өөрчилсөн тухай 2 · Ажилд буцаан авахгүй байгаа тухай 3 · 5 жилийн тэтгэмж олгохгүй байгаа тухай 1 · Илүү цагаар ажиллуулдаг 1 · Ээлжийн амралтыг эдлүүлээгүй 1 · Шатлал буурсан тухай 1 · Хөдөлмөрийн гэрээ цуцлахгүй байгаа тухай 1 Эдгээр асуудлуудын шалтгааныг тодруулан, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан ажиллав.