Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль завсардалт, сурч боловсрох эрхийн хэрэгжилтийн талаар статистикийн хэлтэс, эрүүл мэндийн газраас авсан судалгаа баримтад үндэслэн цаашид авах арга хэмжээний саналыг 2018 оны 02 сарын 20-22-ны өдрүүдэд боловсруулан ажиллав. Судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч боловсрох эрхээ эдлэхэд гол тулгамдсан асуудал нь сурах орчин, багш хүрэлцээгүй болохыг саналд тусган оруулав.