• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагч нарт хүний эрхийн сургалт хийлээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хүсэлтийн дагуу "Хүний эрхийн тухай ойлголт" сэдэвт сургалтыг 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр албан хаагч, ажилчдад сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 12 албан хаагч оролцож, үүнээс эрэгтэй-5, эмэгтэй-7 хүн хамрагджээ.

Мэдээллийн хүрээнд ХЭҮК-ын танилцуулга болон хүний эрхийн зарчмууд, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ бодитой хүртээмжтэй нийцтэй байх талаар, Эрүүл мэндээ хамгаалуулах эрх, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэдэг тухай ойлголтыг хүргэсэн.