• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтарч ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын "Төрийн хяналт - Иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, нийгмийн ажилтан, үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус гишүүд болон дотоод хяналт хариуцсан ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчин, хүн, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орчны хүчин зүйл, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, жендэрийн эрх тэгш байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хамтарсан сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтын хөтөлбөрийн дагуу ХЭҮК-ын Дундговь аймаг дахь ажилтан  "Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх”  сэдэвт сургалтыг заалаа. Сургалт аймгийн Мэргэжлийн хяналтын хурлын танхимд болж, нийт 34 хүн хамрагдаж, эрэгтэй-6, эмэгтэй-28 хүн оролцлоо. Дээрхи байгууллагын албан хаагч, ажилчид нарт байгууллагын дотоод журамдаа "Ажлын байрны бэлгийн дарамт"-аас урьдчилан сэргийлэх заалт оруулахыг зөвлөлөө.