Аймгийн онцгой байдлын газар хяналт, шалгалт хийлээ. - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн онцгой байдлын газар хяналт, шалгалт хийлээ.

Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах, амрах болон бусад эрхийн хэрэгжилтийг шалгаж, хөдөлмөрлөх эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох байгууллагуудад шаардлага, зөвлөмж хүргүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулахад шалгалтын зорилго оршино. Хяналт шалгалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Дундговь аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, албан хаагчдын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хяналт шалгалтыг хийлээ. Шалгалт хийх явцадОнцгой байдлын газрын дарга М.Адъяабаатар, хүний нөөцийн ажилтан Б.Мөнхжаргал, нябо Б.Төвшжаргал нар оролцлоо. Хяналт шалгалтыг санал асуулгын хуудас бөглүүлэх, баримт бичгийн шинжилгээ, ажиглалт, тандалт, тоон болон чанарын аргуудыг хослуулан хэрэглэж, албан хаагчидтай ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, ажиллах орчин нөхцөлийг тодорхойлж, фото зургаар бэхжүүлэх, шаардлагатай тохиолдолд ярилцлагыг дуу хураагуур ашиглан баримтжуулах зэрэг аргаар хийлээ.