• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Сайнцагаан сумын ЕБ-ын 2-р сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдад хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Сайнцагаан сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн нийгмийн ажилтны санал болгосны дагуу 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 6 ,7,8,9 дүгээр ангиудад “Хүний эрхийн үндсэн ойлголт” сэдэвт сургалтыг анги тус бүрээр 1 цагийн сургалтыг нийт 207 сурагчид хийсэн.

Сургалтад нийт 6 дугаар ангид 46 сурагч оролцсоноос эрэгтэй-16, эмэгтэй 30 хүүхэд хамрагдсан байна.

7 дугаар ангийн нийт 58 сурагч оролцсоноос эрэгтэй-30, эмэгтэй-28 хүүхэд

8 дугаар ангийн нийт 41 сурагч оролцсоноос эрэгтэй-16, эмэгтэй-25 хүүхэд

9 дүгээр ангийн нийт 62 сурагч оролцсоноос эрэгтэй-26 эмэгтэй-36 хүүхэд хамрагдлаа.

Сургалтын агуулгын хүрээнд

72588174_524859431647302_7068475468575408128_n.jpg

ХЭҮК-ын танилцуулга болон хүний эрхийн зарчмууд, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ бодитой хүртээмжтэй нийцтэй байх талаар, Эрүүл мэндээ хамгаалуулах эрх, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэдэг тухай ойлголтыг хүргэсэн.