• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Цагдаагийн газрын баривчлах болон саатуулах байранд хяналт шалгалт хийлээ

Аймгийн Цагдаагийн газрын Саатуулах, баривчлах байранд саатуулагдсан болон баривчлагдсан этгээдийн Монгол Улсын үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хүргүүлж хүний эрхийг сахин хамгаалахад хяналт шалгалтын зорилго оршино.   Шалгалтыг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын Дундговь аймаг референт Т.Баярцэцэг хяналт, шалгалтыг явууллаа.   Шалгалтыг саатуулах, баривчлах байранд саатуулагдсан болон баривчлагдсан этгээдтэй ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага зохион байгуулах, цагдан хорих ангийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудаас амаар болон бичгээр тайлбар авах болон гэрэл зургийн аппарат ашиглаж, холбогдох бичиг баримт, материалуудыг гаргуулан авч газар дээр нь дүн шинжилгээ хийх хэлбэрээр явууллаа.