Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт, шалгалт хийлээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт, шалгалт хийлээ

Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн Монгол улсын хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хүргүүлж хүний эрхийг сахин хамгаалахад хяналт шалгалтын зорилго оршино.   Шалгалтыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэг хяналт, шалгалтыг явууллаа.   Шалгалтыг сэжигтэн, яллагдагч нараас ганцаарчилсан ярилцлага зохион байгуулах, цагдан хорих ангийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудаас амаар болон бичгээр тайлбар авах болон гэрэл зургийн аппарат ашиглаж, холбогдох бичиг баримт, материалуудыг гаргуулан авч газар дээр нь дүн шинжилгээ хийх хэлбэрээр явууллаа.