• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хамтран санал гаргалаа

Аймгийн Цагдаагийн газар Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны үйл ажиллагаанд санал тусгахтай холбогдуулан хамтран ажилладаг байгууллагуудаас санал авах уулзалтанд ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ оролцлоо. Тус уулзалтанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Боловсрол соёлын газар, аймгийн Цагдаагийн газраас тус тус холбогдох албаны мэргэжилтнүүд оролцож санал гаргалаа. Мөн цаашид иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллахаар боллоо.