• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дотуур байрны сурагчдад "Жендэрийн тэгш байдал ба хүний эрх " сургалтыг хийлээ

НҮБ-ын санаачилгаар дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян 11 сарын 25-аас 12 сарын 10-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор ХЭҮК-ын аймаг дахь референт, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн С.Отгонсүрэнтай хамтран Эрдмийн далай цогцолбор сургуулийн дотуур байрны сурагчид “Жендэрийн тэгш байдал ба хүний эрх” сургалтыг 2019 оны 12 сарын 05-ны өдөр зохион байгуулж байна. Сургалтыг Эрдмийн далай цогцолбор сургуулийн урлагийн тахимд хийсэн. Сургалтад нийт 100 хүүхэд оролцож, эрэгтэй 42, эмэгтэй 58 хүүхэд хамрагдлаа.

78435206_449705139295485_5410452078948515840_n.jpg