• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дундговь аймагт Жендерт суурилсан хүчирхийлэл судалгааны үр дүнг танилцуулах тайлан боллоо

Үндэсний статистикийн хороо, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сантай хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулж, 2018 оны 6-р сард үр дүнг улсын хэмжээнд танилцуулсан юм. Тус аймагт "Жендэрт суурилсан хүчирхийлэл" үндэсний судалгааны үр дүнг аймгийн бодлого тѳлѳвлѳгч, боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулах, цаашдын хамтын ажиллагаа, бодлогын зѳвлѳмж боловсруулах зорилготой семинар амжилттай зохион байгуулагдлаа. Семинарт ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал, ахлах статистикч Н.Должинсүрэн, ХЭҮКомиссын аймаг дахь референт болон

53303522_2106875056062012_5624498323969802240_o.jpg

аймгийн БСУГ, ГБЗХГ-ын холбогдох ажилтнууд, аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, аймгийн төв Сайнцагаан сумын багийн засаг дарга, нийгмийн ажилтнууд, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. Семинарын үеэр бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа.
Мөн цаашид Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.