• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дундговь аймагт "Жендэрийн дэд клуб" байгуулагдлаа

Merit төслийн хамтрагч байгууллагуудын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, манлайлагчдын сүлжээ болох "Жендэрийн клуб"-ын хүрээнд аймгийн "Жендэрийн дэд клуб " байгуулагдаж, анхны уулзалтаа 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдлаа. "Жендэрийн дэд клуб " -д Хүний эрхийн Үндэсний Комиссын аймаг дахь ажилтан болон бусад төрийн байгууллагын албан хаагч нар хамрагдлаа. Оролцогчид Merit төслийн жендэрийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг танилцууллаа.