• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дундговь аймагт Олон улсын хүний эрхийн өдрийг угтан "Хүн бүр хүний эрхийн хамгаалагч" 3 сарын аян өрнүүлж байна

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс "Хүн бүр хүний эрхийн хамгаалагч" аянг 2019 оны 09 сарын 05-ны өдрөөс 12 сарын 05-ны өдөр хүртэл зарласан. Энэ ажлын хүрээнд Сайнцагаан сумын зарим цэцэрлэгүүд хүний мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хүний эрхийн сургалтууд авлаа. Үүнд

  1. 2 дугаар цэцэрлэгийн захиалгын дагуу “Хүний эрхийн зөрчил” сэдэвт сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан хаагч болон ажилчдад сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 16 албан хаагч оролцож, үүнээс эрэгтэй-2, эмэгтэй-14 хүн хамрагджээ.
  2. 5 дугаар цэцэрлэгийн захиалгын дагуу “Хүний эрхийн үндсэн ойлголт” сэдэвт сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эцэг эх болон багш, ажилчдад сургалтыг явууллаа. Сургалтад нийт 31 эцэг эх, албан хаагч оролцож, үүнээс эрэгтэй-2, эмэгтэй-29 хүн хамрагджээ.
  3. 8 дугаар цэцэрлэгийн захиалгын дагуу “Хүний эрхийн үндсэн ойлголт” сэдэвт сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр багш, ажилчдад сургалтыг явууллаа. Сургалтад нийт 12 албан хаагч оролцож, үүнээс эрэгтэй-1, эмэгтэй-11 хүн хамрагджээ.
  4. 8 дугаар цэцэрлэгийн захиалгын дагуу “Хүний эрхийн үндсэн ойлголт” сэдэвт сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдөр эцэг эхчүүдэд сургалтыг хийлээ. Сургалтад нийт 36 эцэг эх оролцож, үүнээс эрэгтэй-10, эмэгтэй-26 хүн хамрагджээ.
  5. 7-р цэцэрлэгийн захиалгын дагуу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эцэг эхүүдэд “Хүний эрхийн үндсэн ойлголт” сэдэвт сургалтыг хийлээ. Сургалтад нийт 24 хүн хамрагдаж, үүнээс эрэгтэй-5, эмэгтэй 19 эцэг эх хамрагдсан. Нийт 119 хүн хамрагдлаа.

Дээрхи сургалтуудыг мэдээллийн хүрээнд ХЭҮК-ын танилцуулга болон хүний эрхийн зарчмууд, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ бодитой хүртээмжтэй нийцтэй байх талаар, Эрүүл мэндээ хамгаалуулах эрх, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэдэг тухай ойлголтыг хүргэсэн.