• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дундговь аймгийн алслагдсан сумуудад хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Нийгмийн бүхий л салбарын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн актууд шинээр батлагдаж, богино хугацаанд өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаатай холбоотой иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлж тэдний эрх зүйн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга "Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн хөтөлбөр үе шаттай хэрэгжүүлж байгаа боловч алслагдсан сумдын иргэд, олон нийтэд шинэ тутам батлагдсан хууль тогтоомжийн сургалт, сурталчилгааны хүртээмж багатай байдаг. Энэ ажлын хүрээнд Аймгийн Хууль зүйн хэлтэс, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхтэй хамтранДэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Гурвансайхансумуудад 2017 оны 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд "Хууль тогтоомж сурталчлах өдөрлөг"-ийгзохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд төрийн албан хаагч, иргэд,ЕБС-ын6-9 дүгээр ангийнсурагчдад"Хүний эрхийн ойлголт" сургалтыг зохион байгууллаа. Нийт 547 хүн хамрагдсан байна.