• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дундговь аймгийн баруун сумдад "Хууль тогтоомж сурталчлах өдөрлөг"-ийг хуулийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Оюуны гэгээ ТББ-тай "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд сумуудад "Хууль, тогтоомж сурталчлах өдөрлөг"-ийг 2019 оны 09 дүгээр сарын 18-23-ны өдөр хамтран зохион байгуулсан.

Хууль тогтоомж, сурталчлах өдөрлөгийг баруун, зүүн хэсэгт 2 ажлын хэсэг гарч ажилласан. Хүний эрхийн Үндэсний Комиссын аймаг дахь ажилтан баруун хэсэг буюу Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай зэрэг сумуудад зохион байгуулав. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд сум бүрт 4 хүн буюу 15 сумын нийт 60 эрх зүйн хөтчийг 2019 оны 06 сард аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс бэлтгэгдсэн.

Баталсан хөтөлбөрийн дагуу: Сумдад бэлтгэгдсэн эрх зүйн хөтөч нарыг танилцуулж, эрх зүйн хөтчийн ажиллах журмыг иргэд, олон нийтэд танилцуулан, байгуулсан гэрээг гардуулах, Хүний эрхийн үндсэн ойлголт болон Хүний эрхийн зөрчил сэдвээр сургалтыг ХЭҮК-ын аймаг дахь ажилтан Т.Баярцэцэг, Харилцааны ёс зүйн тухай 2-р сургуулийн Нийгмийн ажилтан Н.Одончимэг, аймгийн Шүүх, Прокурорын газар, ШШГГ-ын ажилтнууд байгууллагынхаа танилцуулгыг хийлээ.

Уг арга хэмжээнд нийт 545 иргэд, төрийн албан хаагч болон сурагчид

70493533_519365122211804_1337101844131872768_n.jpg

оролцлоо.