• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэг гишүүнээр ажилдаг. Энэ удаагийн ээлжит хуралдаанаар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүгийн гэмт хэрэг болон хэв журмын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Цагдаагийн газрын мэдээллийг сонсож, анхаарах шаардлагатай асуудлыг хэлэлцсэн. Үүнд гудамжны гэрэлтүүлгийн шөнийн буюу 24,00-06.00 цагт асаах, эвдэрсэн гудамжны камер засварлах, айл өрхийн хаягжуулалтыг цэгцлэх зэрэг асуудлыг Сайнцагаан сумын Хот тохижилт үйлчилгээний газарт үүрэг даалгавар өглөө.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцлээ. Хийгдээгүй удаашралттай ажлуудыг 4 дүгээр улиралдаа багтаан хийхээр боллоо.