• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дундговь аймгийн "Жендэрийн сургагч багш"-тай төрийн захиргааны байгууллагуудын дунд холимог багийн болейболын тэмцээн зохион байгууллаа

Олон улсын хүний эрхийн өдөр буюу 12 дугаар сарын 10-ны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Дундговь аймаг дахь ХЭҮК-оос “Жендэрийн сургагч багшаар” бэлтгэгдсэн төрийн захиргааны байгууллагуудын дунд холимог багийн болейболын тэмцээн зохион байгуулж, оролцогч байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагч, иргэдэд хүний эрхийн талаар сурталчлан таниулах, хүний эрхийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, ажлын алжаал тайлах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж зохион байгууллаа.

Тэмцээн 2019 оны 12-р сарын 06-ны өдөр болов. Тэмцээнд дараах байгууллагууд оролцлоо. Үүнд:

- Аймгийн Засаг даргын тамгын газар

- Сайнцагаан сумын ЗДТГазар

- Мэргэжлийн хяналтын газар

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

- УЦУОШТөв

- Байгаль орчин аялал жуулчлалын газар

- Татварын хэлтэс

- Нэгдсэн эмнэлэг

- Онцгой байдлын газар

- Улсын бүртгэлийн хэлтэс

- Нийгмийн даатгалын хэлтэс

- Эрүүл мэндийн газар, Статистикийн хэлтэс, Стандарт хэмжил зүй

- Боловсрол, соёл урлагийн газар, ОНӨАлба, ХХААГакар

Баг тус бүр Хүний эрхийн тодорхой нэг эрхийн хүрээнд урьдчилан сэргийлсэн, анхааруулсан, уриалсан уриаг барьж оролцлоо.

78611958_2529946083787379_4589341614278705152_n.jpg

Тэмцээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг 1 дүгээр байр, УЦУОШТөв 2 дугаар байр, Сайнцагаан сумын ЗДТГ 3 байр эзэллээ. Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт баг тамирчиддаа баярлалаа. Бүгд нь улам их амжилт хүсье.