• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч нарт хүний эрхийн сургалт зохион байгууллаа.

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүсэлтийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр сувилагч нарт “Хүний эрхийн тухай ойлголт, Эрүүл мэндээ хамгаалуулах эрх” сэдвээр сургалт хийлээ.

Сургалт Нэгдсэн эмнэлгийн сургалтын тахимд болсон. Сургалтад нийт 32 сувилагч, бүгд эмэгтэй хамрагдлаа. Дээрх байгууллагуудын захиалгын дагуу сургалтын явцад хичээлтэй холбоотой тараах материалыг тарааж, Хүний эрхийн ойлголтын талаар мэдээлэл өгч, асуусан асуултанд хариулан ярилцлаа.

Мэдээллийн хүрээнд ХЭҮК-ын танилцуулга болон хүний эрхийн зарчмууд, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ бодитой хүртээмжтэй нийцтэй байх талаар, Эрүүл мэндээ хамгаалуулах эрх, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэдэг тухай ойлголтыг хүргэсэн.