• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгт сургалт зохион байгууллаа

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн албан хаагч нарт “Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1 цагийн сургалт хийлээ. Сургалт 3 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн танхимд зохион байгуулагдсан. Сургалтад нийт 23 хүн оролцож, хүйсийн хувьд 23 эмэгтэй багш ажилчид хамрагдлаа.

Сургалтын агуулгад Гэр бүлийн хүчирхийллийн ойлголт, мөн чанар, хохирогчийн сэтгэл зүйн онцлог, хүчирхийлэл үйлдэгчийн сэдэл, хяналтаа тогтоох арга хэлбэрүүд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин зэрэг сэдвийн агуулгаар сургалтыг явууллаа.

Оролцогчдын санал хүсэлтийг сонсож, хариулт өглөө.